Хайх

АНУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2026-2027 онд түүхэн дээд түвшинд хүрнэ — ЭМА

  • Хуваалцах:
АНУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2026-2027 онд түүхэн дээд түвшинд хүрнэ — ЭМА

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) саяхан танилцуулсан урьдчилсан тооцоондоо 2026 онд улсын хэмжээний цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 4,368 тэрбум киловатт цагт хүрч, өмнөх оноос 2.2 хувиар өсөх төлөвтэй байгааг мэдэгдлээ. 2027 онд дахин 1.7 хувиар нэмэгдэнэ гэж байгууллага тооцоолж байна.

 

Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь өгөгдлийн төв (data center)-үүдийн барилга байгууламж, үйлдвэрлэлийн салбарын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд ялангуяа АНУ-ын Баруун Өмнөд төвийн бүсэд эрэлт хамгийн хүчтэй байгаа аж. Цахилгааны нийт хэрэглээ 2026 онд 4,135 тэрбум кВт.цаг (өмнөх оноос ойролцоогоор 2 хувиар өсөх), 2027 онд 4,211 тэрбум кВт.цагт хүрнэ гэж таамаглаж байна.

 

Эх үүсвэрийн бүтцэд ноцтой өөрчлөлт орохгүй ч зарим шилжилт ажиглагдаж байна: байгалийн хий 2026, 2027 онд тогтмол 40 хувийн эзлэхүүнтэй хэвээр байх бол нүүрсний эзлэх хувь 16-аас 14 хувь болж буурна. Харин нарны эрчим хүч 8-аас 9 хувь, салхин эрчим хүч 2027 он гэхэд 12 хувь хүртэл өснө. Цөмийн болон усан цахилгаан станцын эзлэх хувь тус тус 18, 6 хувьтай тогтвортой хэвээр байна.

 

АНУ-ын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 2026, 2027 онд 4.8 тэрбум тонн орчимд тогтвортой хэвээр байхаар байгаа бөгөөд энэ нь 2025 оны 4.9 тэрбум тонноос бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Техасын зарим өгөгдлийн төвийн төслүүд түр азсан ч тус улсын цахилгаан эрэлт ерөнхийдөө өсөлтийн замдаа байсаар байна.

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй