Францын засгийн газар улсын хэмжээний бага нүүрсхүчлийн устөрөгчийн дэмжлэгийн хоёр дахь тендерийн шатны өргөдлийг албан ёсоор нээлээ. Тендер нийт 250 мегаватт хүртэлх электролизерийн хүчин чадлыг дэмжихээр төлөвлөж байна.
Тендер нь устөрөгчийн килограм тутамд 15 жилийн хугацаанд татаас олгох зарчимтай бөгөөд Европын бусад ихэнх тендерээс ялгаатай нь сэргээгдэх эрчим хүчний зэрэгцээ цөмийн эрчим хүчнээс гарган авсан бага нүүрсхүчлийн цахилгааныг ашиглахыг зөвшөөрдгөөрөө онцлог юм. Мөн энэ удаагийн тендерт БНХАУ-д үйлдвэрлэсэн электролизерийг ашиглахад нэмэлт хязгаарлалт тавьсан байна.
Өмнөд Солонгосын цэвэр аммиакийн импортын төсөв зарцуулагдалгүй үлдэв
Өмнөд Солонгосын засгийн газар 2025 онд бага нүүрсхүчлийн аммиак импортод зориулж хуваарилсан 3.14 тэрбум вон (2.29 сая ам.доллар)-ы төсвөө өнөөг хүртэл зарцуулаагүй байгааг тухайн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Абердин хот дэлхийн анхны устөрөгчийн автобусны паркаа анхны үнийнхээ дөнгөж 6%-аар зарж байна
Шотландын Абердин хот дэлхийд анх удаа нэвтрүүлсэн устөрөгчийн хөдөлгүүртэй автобусны паркаа анхны худалдан авалтын үнийнхээ дөнгөж 6%-тай тэнцэх дүнгээр зарж байгааг тайлагнажээ.
Дэлхийн зах зээлийн бусад мэдээ
- Хёндэ: Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн биобазтай ногоон метанол худалдан авч, тээврийн хөлөг онгоцны компаниудад борлуулах төлөвлөгөөгөө зарлав. Мөн BP-ийн хуучин удирдах ажилтныг устөрөгчний хэлтсийнхээ тэргүүнээр томиллоо.
- Shell: Данийн ногоон устөрөгчийн төслөөс гарган авсан метанол худалдан авах гэрээ байгуулав.
- АНУ, Калифорни муж: Устөрөгч цэнэглэх станц барих ажлыг хурдасгаж, зардлыг бууруулах шинэ хууль баталлаа.
- Герман–Франц: Хоёр улсыг холбох устөрөгчийн дамжуулах хоолойн барилгын ажил эхэллээ.
- Чили: Хувийн компаниуд засгийн газартай ногоон устөрөгчний хэрэглээг өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
- Ballard Power: Түлшний элементийн тэргүүлэх үйлдвэрлэгч GeoPura компанийг 303 сая фунт стерлингээр худалдан авах хэлцлээ дуусгав.
Эх сурвалж: Hydrogen Insight (Leigh Collins), 2026 оны 9-р сарын 2-ны дугаар.
Сэтгэгдэл үлдээх
Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй