Хайх

Цэвэр устөрөгчийн хөрөнгө оруулалт 130 тэрбум ам.доллар давлаа

  • Хуваалцах:
Цэвэр устөрөгчийн хөрөнгө оруулалт 130 тэрбум ам.доллар давлаа

Дэлхийн Устөрөгчийн Зөвлөл (Hydrogen Council) болон McKinsey-ийн хамтарсан тайланд дурдсанаар цэвэр устөрөгчийн салбарт зарласан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ анх удаа 130 тэрбум ам.доллараас давжээ. Одоогийн байдлаар дэлхий даяар 570 гаруй том хэмжээний устөрөгчийн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээрийн нийт хүчин чадал жилд 6.9 сая тонн (Mtpa) устөрөгч үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн байна.

Төслүүдийн 90% нь баригдаж эсвэл ажиллаж эхэлжээ

Судалгаанд хамрагдсан төслүүдийн 90 гаруй хувь нь одоо баригдаж байгаа, эсвэл аль хэдийн ашиглалтад орсон гэдгээрээ онцлог юм. Энэ нь өмнөх жилүүдэд зөвхөн төлөвлөгөө, судалгааны шатанд байсан төслүүд бодит хэрэгжилтийн үе шатанд шилжиж байгааг харуулж байна.

Хятад тэргүүлэгч байр сууриа бэхжүүлж байна

Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг устөрөгчийн (green hydrogen) үйлдвэрлэлийн хүчин чадлын 50 гаруй хувийг Хятад улс дангаараа эзэлж байна. Харин Европ тив 2026 онд устөрөгчийн төслүүдийн хөрөнгө оруулалтаараа өмнөх оноос 35 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол АНУ бага нүүрстөрөгчийн (low-carbon) устөрөгч болон аммиакийн үйлдвэрлэлийн төлөвлөж буй хүчин чадлын 75 орчим хувийг эзэлж байна.

Хөрөнгө оруулагчид болгоомжтой хандаж байна

Гэсэн хэдий ч эрэлт хангалтгүй байгаа, зардал өндөр байгаа зэрэг шалтгаанаар зарим том төслүүд хойшлогдож эсвэл цуцлагдаж байна. 140 гаруй компани, 20 гаруй орны төлөөлөл бүхий, ойролцоогоор 70 гүйцэтгэх захирлыг гишүүнээр нэгтгэсэн Hydrogen Council байгууллага цаашид засгийн газрын дэмжлэг, тодорхой бодлого шаардлагатай байгааг онцолж байна.

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй