Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2026 оны 9-р сарын 29-30-нд Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын урилгаар Германд айлчилж, хоёр тал хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурлаа. Тунхаглалд эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, тэр дундаа ногоон устөрөгчийг хөгжүүлэх асуудлыг онцлон тусгажээ.
Хоёр орон 2026-2028 оны аж үйлдвэр, технологи, түүхий эдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглалыг сайшааж, Казах-Германы эрчим хүчний яриа хэлэлцээ болон Астана хотод ажиллаж буй H2-diplo устөрөгчийн дипломат төлөөлөлөөр дамжуулан хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов. Түүнчлэн 2027 оны зун Германы Саар мужид тогтвортой хөгжил, эрчим хүчинд чиглэсэн Казах-Германы Ирээдүйн форум зохион байгуулахаар болжээ.
Казахстан нь өргөн уудам тал нутаг, салхи, нарны баялаг нөөцийн ачаар Европт ногоон устөрөгч нийлүүлэх боломжит түнш хэмээн тооцогддог. Төв Ази–Германы бүс нутгийн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү хамтын ажиллагаа нь ижил төстэй нөөцтэй Монгол Улсын хувьд ч анхаарах жишээ юм.
Эх сурвалж: Global Hydrogen Review
Сэтгэгдэл үлдээх
Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй