Германы салхин турбин үйлдвэрлэгч Nordex групп 9-р сарын сүүлээр Өмнөд, Төв болон Зүүн Европын төслүүдэд нийт 228 МВт хүчин чадалтай 35 салхин турбин нийлүүлж, суурилуулах захиалга авлаа. Захиалгад N175/6.X, N163/6.X, N149/4.X загварын турбинууд багтсан бөгөөд үйлчлүүлэгч, төслийн байршлыг нийтэд зарлаагүй байна.
Зарим турбин хүйтэн уур амьсгалд зориулсан тохиргоотой бөгөөд Nordex-ийн мөс хайлуулах дэвшилтэт систем (AIS)-ээр тоноглогдоно. Энэ систем далавч мөстөх үед үүсэх үйлдвэрлэлийн алдагдлыг 80 хүртэл хувиар бууруулдаг аж. Мөн 25 жил хүртэлх засвар үйлчилгээний гэрээ байгуулжээ.
Nordex 1985 оноос хойш 40 гаруй зах зээлд нийт 64 ГВт гаруй салхины хүчин чадал суурилуулсан бөгөөд 2025 онд 7.6 тэрбум еврогийн борлуулалт хийсэн. Мөс хайлуулах технологи нь Монгол шиг өвөл урт, хүйтэн оронд салхин станцын үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Эх сурвалж: reNEWS
Сэтгэгдэл үлдээх
Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй