Хайх

Чойр-Сайншанд дамжуулах шугамд ЕХ, ЕСБХБ-ны 86.86 сая ам.долларын санхүүжилт

  • Хуваалцах:
Чойр-Сайншанд дамжуулах шугамд ЕХ, ЕСБХБ-ны 86.86 сая ам.долларын санхүүжилт

ЕСБХБ 62.8 сая ам.долларын засгийн газрын баталгаат зээл, 5 сая евро хөрөнгийн буцалтгүй тусламж, Европын холбооны Ази, Номхон далайн хөрөнгө оруулалтын сан 8 сая евро буцалтгүй тусламж олгож, нийт 68.1 сая ам.долларын санхүүжилтээр Монгол улсын анхны ийм төрлийн дамжуулах шугамын төслийг дэмжиж байна. Уг санхүүжилтэд дараа нь нэмэлтээр 8.72 сая ам.долларын буцалтгүй тусламж нэмэгдэж, нийт багц 86.86 сая ам.долларт хүрчээ.

Төслөөр Чойр, Сайншанд хотуудыг холбосон 220 км урттай хос хэлхээт 220 кВ-ын дамжуулах шугам, Сайншанд дахь 220/110/35 кВ-ын шинэ дэд станц, Чойр дахь дэд станцын өргөтгөлийг барина. Барилгын ажил 2025 онд эхэлж, 2027 оны эцэс гэхэд дуусахаар төлөвлөж байна.

Төсөл нь сүлжээний уян хатан чанар, найдвартай байдлыг сайжруулж, сэргээгдэх эрчим хүчийг илүү их хэмжээгээр сүлжээнд шингээх боломжийг нэмэгдүүлнэ. Дамжуулалтын алдагдал багасснаар жилд 140,000 тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулна гэж тооцоолж байгаа бөгөөд, эмэгтэй, эрэгтэй залуучуудад цахилгаан инженерийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: EBRD / TD World

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй