Хайх

Дэлхийн банк Монголын дамжуулах сүлжээнд 78 сая ам.долларын зээл олгоно

  • Хуваалцах:
Дэлхийн банк Монголын дамжуулах сүлжээнд 78 сая ам.долларын зээл олгоно

Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (IBRD) 2025 оны 10-р сарын 22-нд Монгол улсын "Дөрөвдүгээр эрчим хүчний салбарын төсөл"-д 78 сая ам.долларын зээл баталлаа. Уг санхүүжилтээр Мандал-Өвөрхангай чиглэлийн 220 кВ-ын дамжуулах шугам, Мандалговь, Арвайхээр, Баянхонгор дахь дэд станцууд, тэдгээрийн 110 кВ-ын холбогч шугамуудыг барьж байгуулна.

Төслийн үр дүнд Төв, Баруун бүсийн ойролцоогоор 200,000 хүний цахилгаан хангамж сайжирч, дамжуулах чадавхи 590 МВт-аар нэмэгдэнэ. Мөн уг бүс нутагт цахилгаан тасарсан тохиолдол 50 хувиар буурч, 150 МВт-ын салхин болон нарны эрчим хүчийг сүлжээнд нэгтгэх боломжтой болно.

"Энэхүү төсөл нь Монгол улсын бага нүүрстөрөгчит хөгжлийн зорилтыг ахиулахын зэрэгцээ, эдийн засгийн бүх талын хөгжил, ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ" гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Тэхюн Ли онцлов.

Эх сурвалж: World Bank

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй