Хайх

Дэлхийн батарей хадгалалтын хүчин чадал 2026 оныд 41%-иар өснө — BloombergNEF

  • Хуваалцах:
Дэлхийн батарей хадгалалтын хүчин чадал 2026 оныд 41%-иар өснө — BloombergNEF

BloombergNEF-ийн саяхан судалгаагаар 2026 онд дэлхий даяар 158 гигаватт/459 гигаватт цаг (GW/GWh) чадалтай эрчим хүчний хадгалалтын систем шинээр байрлагдагдахаар төсөөлж байна. Энэ нь 2025 оны дээд амжилт болох 112GW/307GWh-аас 41%-иар өссөн үзүүлэлт юм.

Хятад, АНУ тэргүүлсээр

2025 онд Хятад улс 61.1GW/173.1GWh хадгалалтын хүчин чадал нэмж, өмнөх оноос 54%-иар өссөн бол АНУ 18GW/54.6GWh нэмж, 46%-иар өссөн байна. Эдгээр хоёр орон 2025 оны дэлхийн нийт суурилуулалтын 70 орчим хувийг дангаараа эзэлж байв. BloombergNEF таамаглаж байгаагаар Хятад 2036 он гэхэд 1.3TW/5.2TWh, АНУ 334GW/1.3TWh чадалд хүрнэ.

Африк, Европ, Дундад Дорнодод хурдацтай өсөлт

Сахарын цөлөөс өмнөх Африкт хадгалалтын хүчин чадал 2025 онд өмнөх оноос дөрөв дахин өсч, 4.3GW/8.8GWh болжээ. Европт Герман тэргүүлж, ихэвчлэн орон сууцны батарейнаас бүрдэх 3.8GW/7.6GWh суурилуулсан бол Дундад Дорнодод Саудын Араб 2.1GW/7.8GWh-аар тэргүүлж байна.

Технологийн чиг хандлага

Литий-төмрийн фосфат (LFP) батарей зах зээлд тэргүүлсэн хэвээр байгаа бол урт хугацааны (long-duration) хадгалалтын технологийн эзлэх хувь одоогийн 3%-иас 13% хүртэл өснө гэж таамаглаж байна. Мөн натрийн ионы (sodium-ion) батарей томоохон нийлүүлэлтийн гэрээнүүдийн ачаар зах зээлд илүү бат бэх суурьшиж байна.

BloombergNEF-ийн урт хугацааны төсөөллөөр ирэх арван жилд жил бүрийн нэмэлт хүчин чадал бараг хоёр дахин нэмэгдэж, 2036 он гэхэд жилд 308GW хүрэх бөгөөд дэлхийн нийт хуримтлагдсан хүчин чадал 2.9TW/10.5TWh-д хүрнэ.

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй