Хайх

Geely 500 Wh/kg хатуу төлөвт батарейг 2027 онд туршилтын байдлаар нэвтрүүлнэ

  • Хуваалцах:
Geely 500 Wh/kg хатуу төлөвт батарейг 2027 онд туршилтын байдлаар нэвтрүүлнэ

Хятадын томоохон автомашины үйлдвэрлэгч Geely компани 500 ватт-цаг/кг (Wh/kg) энергийн нягтралтай хатуу төлөвт (solid-state) батарейг 2027 онд компанийн багц брэндүүдэд туршилтын байдлаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь тус компанийн одоо ашиглаж буй “Алтан тоосго” нэртэй шингэн электролиттой батарейн 250 Wh/kg-тай харьцуулахад бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

 

2026 оноос эхлэн бодит нөхцөлд туршиж эхэлсэн шинэ батарейг Geely, Zeekr, Lynk & Co, Volvo, Polestar, Lotus, Smart, Proton, Farizon зэрэг Geely Holding-ийн бүх брэндэд ашиглах төлөвтэй байгаа бөгөөд энэ батарейг тоноглосон машинууд нэг удаагийн цэнэглэлтээр 1000 гаруй километр явах буюу дизель хөдөлгүүртэй машинтай өрсөлдөх хүрээтэй болно хэмээн компани мэдэгджээ.

 

Батарейн материал хөгжүүлэлтэд америкийн Dow Chemical компани хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд хатуу төлөвт эсийн наалдуургыг -40 хэмээс +120 хэм хүртэлх өргөн температурын мужид тогтвортой ажиллахаар боловсруулсан байна.

 

Хатуу төлөвт батарей нь шингэн электролиттой батарейгаас илүү аюулгүй, түлэгдэх эрсдэл багатай төдийгүй илүү хөнгөн жинтэй тул цахилгаан машины салбарт дараагийн үеийн технологи гэж тооцогддог.

 

Эх сурвалж: CarNewsChina

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй