Хайх

Испанийн Moeve компани Европын хамгийн том ногоон устөрөгчийн төслийг Уэльвад барьж эхэллээ

  • Хуваалцах:
Испанийн Moeve компани Европын хамгийн том ногоон устөрөгчийн төслийг Уэльвад барьж эхэллээ

Испанийн эрчим хүчний Moeve компани Андалуси мужийн Уэльва хотод байршилах «Ногоон устөрөгчийн хөндий» (Andalusian Green Hydrogen Valley) төслийнхөө «Onuba» нэртэй эхний ээлжийг барьж эхэллээ.

 

Төслийн эхний ээлжид нийт 1 тэрбум еврогоос дээш хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд 300 МВт хүчин чадалтай электролизын систем суурилуулж, шаардлагатай бол дахин 105 МВт нэмэх боломжтой.

 

Уг үйлдвэр жилд ойролцоогоор 45,000 тонн сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн устөрөгч гаргаж, улмаар жилд 250,000 орчим тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралаас сэргийлэхээр төлөвлөгдөж байна.

 

Төсөлд Moeve компани 51 хувийн эзэмшилтэй бол Hy24, Cofides хамтран 29 хувийг, Enagás Renovable болон Alter Enersun компаниуд үлдсэн 20 хувийг эзэмшинэ. Испанийн засгийн газар Европын Холбооны NextGenerationEU хөтөлбөрийн хүрээнд 304 сая евро санхүүжилт олгожээ.

 

Moeve цаашид Palos de la Frontera болон San Roque талбайд нийт 2 ГВт хүртэл электролизын хүчин чадал хүртэл өргөжүүлэхээр төлөвлөж, эрчим хүчний шилжилтийн ерөнхий хөтөлбөртөө 2.4 тэрбум евро хөрөнгө оруулна. Барилга угсралт, ашиглалтад оруулах шатанд шууд 8,000 гаруй ажлын байр бий болно гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Euronews (2026.09.17)

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй