Хайх

NeoVolta компани Жоржиа мужид батарей үйлдвэрээ нээж, Канадад хиймэл оюун ухааны төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгууллаа

  • Хуваалцах:
NeoVolta компани Жоржиа мужид батарей үйлдвэрээ нээж, Канадад хиймэл оюун ухааны төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгууллаа

АНУ-ын батарей технологийн NeoVolta компани (NASDAQ: NEOV) Жоржиа мужид байрлах 210,600 хавтгай дөрвөлжин фүүт талбай бүхий Pendergrass үйлдвэрээ 2026 оны 9-р сарын 17-нд албан ёсоор нээлээ. Энэ нь компанийн дотоодын батарей эрчим хүч хадгалах систем (BESS) үйлдвэрлэх гол платформ болох бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2026 оны 4-р улиралд бүрэн ашиглалтад оруулна.

 

Үүнтэй зэрэгцэн NeoVolta-гийн охин компани болох NeoVolta Power нь Канадын Infinite Grid Capital компанитай Хойд Онтарио дахь хиймэл оюун ухааны (AI) өгөгдлийн төвүүдэд зориулсан батарей хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх баталгаат гэрээ байгууллаа. Анхны худалдан авалт ойролцоогоор 53 сая ам.доллар бол хэд хэдэн зах зээлд хамрах ерөнхий гэрээний хэмжээ 200 сая ам.долларт хүрч, нийт 1.1 ГВтц батарей хадгалалт нийлүүлэхээр төлөвлөгдөж байна.

 

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны өгөгдлийн төвүүдийн эрчим хүчний хэрэглээ огцом өсч байгаа тул тэдгээрийг тэжээх найдвартай, уян хатан эрчим хүчний эх үүсвэр болох батарей хадгалалтын систем рүү оператор компаниуд улам бүр анхаарал хандуулж байна.

 

Эх сурвалж: GlobeNewswire (2026.09.17)

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй