Рио Тинто 2025 оны 10-р сарын 27-нд Хятадын Улсын цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци (SPIC)-ийн охин компани Qiyuan Green Power, Tonly ачааны машин үйлдвэрлэгчтэй хамтран Оюутолгойн зэсийн уурхайд 91 тонны даацтай 8 ширхэг цахилгаан ачааны машиныг батерей солих системтэйгээр туршиж эхэллээ. Тус систем 13 ширхэг 800 кВтц батерейг ашигладаг бөгөөд батерей солиход 7 минутаас бага хугацаа зарцуулдаг.
Энэ нь Рио Тинтогийн ил уурхайн үйл ажиллагаанд анх удаа батерей сольдог цахилгаан ачааны машин турших туршилт бөгөөд, уурхайн тээвэрлэлтээс үүсэх нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилготой. Ачааны машинууд одоогоор хог хаягдлын далан барих, хөрсний давхарга зөөвөрлөх ажилд ашиглагдаж байна.
"Энэ туршилт нь Хятадад өргөн ашиглагддаг, тэргүүлэх байр суурь эзэлдэг батерей солих технологийг ашигласан чухал үе шат" гэж Рио Тинтогийн ерөнхий менежер Бен Воффенден тэмдэглэжээ. Туршилт 2026 оны эцэс хүртэл үргэлжлэх бөгөөд амжилттай болвол компанийн даяар ажиллаж буй ойролцоогоор 700 ачааны машины дунд дунд зэргийн ачаа даацтай (100-200 тонн) 100 орчим машинд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: Rio Tinto / International Mining
Сэтгэгдэл үлдээх
Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй