Хайх

Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт эхний хагаст 386 тэрбум ам.доллар — дээд амжилт

  • Хуваалцах:
Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт эхний хагаст 386 тэрбум ам.доллар — дээд амжилт

BloombergNEF-ийн шинэ тайланд дурдсанаар дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт 2025 оны эхний хагаст 386 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн нь түүхэн дээд амжилт болжээ.

 

Салбарын хувьд том дүр зураг ялгаатай байна: далайн салхин станцад хөрөнгө оруулалт 39 тэрбум ам.доллар болж, 2024 оны бүтэн жилийн үзүүлэлт болох 31 тэрбум ам.долларыг давсан бол эрэгт салхин станцын хөрөнгө оруулалт 13 хувиар буурчээ. Томоохон масштабын нарны станцын хөрөнгө оруулалт мөн 19 хувиар буурсан ч жижиг, дээвэр дээрх нарны системийн хөрөнгө оруулалт, ялангуяа Хятадад бараг хоёр дахин өссөн байна.

 

Бүс нутгийн хувьд Хятад дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 44 хувийг эзэлж тэргүүлсээр байгаа бол Европын Холбоо 63 хувиар, Латин Америк болон Зүүн Өмнөд Ази мөн өсөлттэй байна. АНУ-д харин 36 хувиар буурсан нь бодлогын тодорхойгүй байдлаас шалтгаалж байгаа гэж шинжээчид дүгнэж байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид засгийн газрын дэмжлэгтэй, орлогын баталгаа өндөртэй зах зээл рүү илүү идэвхтэй шилжиж байгааг тайлан онцолжээ.

 

Эх сурвалж: BloombergNEF

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй