Далайн салхин станцын угсралт, засвар үйлчилгээний хөлөг эзэмшигч IWS Fleet компани Skywalker ангиллын дөрвөн шинэ комиссжуулалт, үйлчилгээний хөлгийг (CSOV) нийт 260 сая еврогоор буюу нэг бүрийг 65 сая еврогоор захиаллаа. Хөлгүүдийг Хятадын Nantong Rainbow Offshore & Engineering Equipment үйлдвэр барьж, 2029-2030 онд хүлээлгэн өгнө. Ингэснээр компанийн өөрийн флот зургаагаас арван хөлөг болно.
Хөлгүүдийг Норвегийн Kongsberg Maritime зохион бүтээх бөгөөд MacGregor Norway компанийн краан, хөдөлгөөнийг тэнцвэржүүлдэг гарцын системээр тоноглоно. Мөн ижил үнээр 2030-2031 онд нийлүүлэх дөрвөн нэмэлт хөлгийн опционтой. Худалдан авалтыг үйл ажиллагааны мөнгөн урсгал болон зээлээр санхүүжүүлэх бөгөөд шинэ хувьцаа гаргахгүй аж.
Компанийн мэдээлснээр нэг үйлчлүүлэгчтэй байгуулсан стратегийн гэрээ нь 2029 он хүртэлх ажлын ачааллыг баталгаажуулж байна. Далайн салхин станцууд улам холын, гүн усанд баригдах тусам техникчдийг хэдэн долоо хоногоор байрлуулж, турбин руу аюулгүй шилжүүлдэг CSOV хөлгийн эрэлт хурдацтай нэмэгдэж байна.
Эх сурвалж: offshoreWIND.biz
Сэтгэгдэл үлдээх
Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй