2026 оны 8-р сарын 20-нд нийтэлсэн BCC Research-ийн шинэ тайланд дурдсанаар цэвэр устөрөгчийн салбарт 2025 онд эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр гарсан, барилга угсралт эхэлсэн болон ажиллагаанд орсон нийт 510 төслийн хүрээнд 110 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэжээ. Microsoft, Google, Meta, Oracle, Apple зэрэг том технологийн компаниуд 2026 оны эцэс гэхэд дата төвдөө нийт 700 тэрбум орчим доллар зарцуулахаар төлөвлөж байгаа нь устөрөгчийн эрчим хүчний шийдлүүдийн эрэлтийг нэмэгдүүлж байна.
Жишээ нь, түлшний элементийн Bloom Energy компани Brookfield корпорацитай 5 тэрбум долларын түншлэл, Oracle-той 2.8 ГВт чадалтай түлшний элемент нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Мөн хиймэл оюун ухааныг ашиглан устөрөгчийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах, зардлыг бууруулах шийдлүүд Siemens, Honeywell, Shell зэрэг компаниудын дунд өргөжиж байгааг тайланд онцолжээ.
Сэтгэгдэл үлдээх
Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй