Хайх

Японы Sumitomo Энэтхэгийн 500 МВт-ын нар, салхи, батерейн хосолсон төсөлд хөрөнгө оруулав

  • Хуваалцах:
Японы Sumitomo Энэтхэгийн 500 МВт-ын нар, салхи, батерейн хосолсон төсөлд хөрөнгө оруулав

Японы Sumitomo корпораци Энэтхэгийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч Hero Future Energies (HFE)-ийн Карнатака мужид хэрэгжүүлж буй нар, салхи, батерейн хосолсон төслийн 49 хувийг эзэмших гэрээ байгууллаа. Төсөл нь 500 МВт нарны болон салхин цахилгаан станц, 200 МВт·цагийн батерейн хуримтлуураас бүрдэх бөгөөд 2027 оны 3-р сард арилжааны ашиглалтад орно.

Станцын цахилгааныг Энэтхэгийн төрийн өмчит SJVN компани 25 жилийн гэрээгээр худалдан авах бөгөөд илүүдлийг цахилгааны биржээр борлуулна. Sumitomo-гийн удирдлага "Энэтхэгийн эрчим хүчний бүтцэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хурдацтай өсч байгаа тул HFE-ийн өсөлтийн төлөвлөгөөнд их боломж харж байна" гэж мэдэгджээ.

Энэтхэгт "баталгаат, удирдах боломжтой сэргээгдэх эрчим хүч" (FDRE) болон "өдөржин шөнөжин" (RTC) нийлүүлэлтийн тендерүүд нэвтэрсэнтэй холбоотойгоор нар, салхи, батерейг хослуулсан төслүүд эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчийг нүүрсний станц шиг тогтвортой эх үүсвэр болгох чиг хандлагыг харуулж байна.

Эх сурвалж: PV Tech

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй