Хайх

ОУЭА: 2026 онд дэлхийн цахилгааны эрэлт 3.6 хувиар өснө гэж таамаглалаа

  • Хуваалцах:
ОУЭА: 2026 онд дэлхийн цахилгааны эрэлт 3.6 хувиар өснө гэж таамаглалаа

Олон улсын Эрчим хүчний Агентлаг (ОУЭА)-ын “Цахилгааны 2026 оны дунд жилийн тойм” (Electricity Mid-Year Update 2026) тайланд дурдсанаар дэлхийн цахилгааны эрэлт 2026 онд 3.6 хувиар, 2027 онд 3.8 хувь хүртэл хурдасч өсөх төлөвтэй байна. Ийнхүү өсөлт үргэлжилбэл дэлхийн нийт цахилгааны хэрэглээ 2027 он гэхэд 30,700 тэрбум киловатт цаг (TWh) хүрэх юм.

 

Энэ өсөлтийг үйлдвэрлэлийн салбарын өсөлт, цахилгаан машин, агааржуулагч, дулаан шахуургын хэрэглээ нэмэгдэх, түүнчлэн өгөгдлийн төвүүдийн эрчим хүчний хэрэгцээ огцом өсөх зэрэг бүтцийн хүчин зүйлс тодорхойлж байна.

 

Улс орнуудаас Хятад 2026 онд 5.5 хувийн өсөлттэй тэргүүлж байгаа бол Энэтхэг өмнөх оны сул үзүүлэлтээс сэргэж 7 хувийн өсөлт үзүүлэхээр байна. АНУ-д өгөгдлийн төв, агааржуулалт, үйлдвэрлэлийн эрэлтээр дэмжигдсэн ойролцоогоор 2 хувийн тогтвортой өсөлт хадгалагдах бол Европын Холбоо цахилгаанжуулалт, цаг агаарын хүчин зүйлээр 2 хувь хүртэл өсөлтөө бэхжүүлнэ.

 

Сэргээгдэх эрчим хүч 2026 онд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг давж гарахаар байгаа бөгөөд жилдээ 8 гаруй хувиар өснө. Нарны эрчим хүч дэлхийн хэмжээнд цахилгааны нийлүүлэлтийн өсөлтийн хамгийн том эх үүсвэр хэвээр байгаа бол цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2026 онд аажим, харин 2027 онд Хятад, Энэтхэгт шинэ реактор ашиглалтад орохтой холбоотойгоор эрчимтэй өснө хэмээн тайланд дурджээ.

 

Эх сурвалж: IEA - Electricity Mid-Year Update 2026

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй