Хайх

ОУЭА: Засгийн газрууд эрчим хүчинд жилд 405 тэрбум ам.доллар зарцуулж байна

  • Хуваалцах:
ОУЭА: Засгийн газрууд эрчим хүчинд жилд 405 тэрбум ам.доллар зарцуулж байна

ОУЭА-ийн шинэ тайланд дурдсанаар, дэлхийн засгийн газрууд 2025 онд өртгийн өсөлт, өрсөлдөх чадвар, найдвартай ханган нийлүүлэлтийн гурваа гол сэдэвийн хүрээнд эрчим хүчний бодлогоо эрчимтэй өөрчилжээ. Ойрхи Дорнодын хурцадмаан байдлын үеэр ОУЭА-ийн гишүүн орнууд нэгдсэн шийдвэрээр нөөцөөсөө 400 сая баррель газрын тос гаргасан нь энэ хамтын арга хэмжээний тод жишээ болжээ.

Тайланд мөн эрчим хүчний ханган нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг онцлон дурсан бөгөөд, олон гол бүрэлдэх хэсгийн үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг ганц нийлүүлэгч эзэлж байгаа нь эрсдэл дагуулж байна. Үүнд хариу арга хэмжээ болгон засгийн газрууд 2025 онд 35 шинэ ашигт малтмалын бодлого, 45 худалдааны арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Гэсэн хэдийгээр, зарим орны татварын хөнгөлөлт, санхүүжилтийн бууралттай холбоотойгоор ирэх таван жилд засгийн газрын эрчим хүчний зарцуулалт дөрвөний нэгээр буурах болзошгүй бөгөөд, уур амьсгалын зорилтууд ч мөн адил удаашрах хандлагатай байгааг тайлан анхааруулж байна.

Эх сурвалж: iea.org

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй