Хайх

Шахсан агаарт эрчим хүч хадгалах (CAES) технологийн зах зээл эрчимтэй өсч байна

  • Хуваалцах:
Шахсан агаарт эрчим хүч хадгалах (CAES) технологийн зах зээл эрчимтэй өсч байна

Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хэмжээ өсөхийн хэрээр цахилгаан сүлжээг тогтвортой ажиллуулах урт хугацааны эрчим хүч хадгалах шийдлүүдийн эрэлт нэмэгдэж байна. Үүний нэг томоохон чиглэл бол шахсан агаарт эрчим хүч хадгалах (Compressed Air Energy Storage, CAES) технологи юм.

 

Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар CAES-ийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2025 онд 2.1 тэрбум ам.доллар байсан бол 2035 он гэхэд жил бүр дунджаар 19.7 хувиар өсч, 12.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Ганцхан АНУ-ын зах зээл 2035 он гэхэд 2.5 тэрбум ам.доллар хүрэхээр байна.

 

Хятадын Zhongchu Guoneng Technology компани улсын хэмжээний тоног төхөөрөмж хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд шинэ үеийн турбомашины тоног төхөөрөмжөө нэвтрүүлсэн бол Канадын Hydrostor компани Калифорни мужид 500 МВт/4,000 МВтц хүчин чадалтай Willow Rock эрчим хүч хадгалах төвийнхөө эцсийн зөвшөөрлүүдийг авчээ.

 

Европ өнөөдөр дэлхийн CAES зах зээлийн 31 хувийг эзэлж тэргүүлж байгаа бол Ази-Номхон далайн бүс жилд дунджаар 23.5 хувийн өсөлттэй, хамгийн хурдацтай өсч буй бүс нутаг болж байна. Энэ урт хугацааны хадгалах технологи нь ачааллыг тэгшитгэх, давтамжийг зохицуулах зэргээр сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өндөр цахилгаан сүлжээг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Эх сурвалж: GlobeNewswire (2026.09.17)

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй