Хайх

Хичээл: Устөрөгчийг цахилгаан эрчим хүчээр хэрхэн үйлдвэрлдэг вэ?

  • Хуваалцах:
Хичээл: Устөрөгчийг цахилгаан эрчим хүчээр хэрхэн үйлдвэрлдэг вэ?

Устөрөгч (H2)-ийг байгальд цэвэр төдийгүй том хэмжээгээр байгалиас шууд олборлодоггүй тул түүнийг ус (H2O) болон бусад нэгдлүүдээс гарган авах шаардлагатай байдаг. Үүний нэг гол арга бол цахилгаан эрчим хүч ашиглан устөрөгч гарган авах “электролиз” процесс юм.

 

Электролизийн үед устөрөгчийг гаргаж авахын тулд усанд шууд цахилгаан гүйдэл нэвтрүүлж, устөрөгчийн эерэг ион ба хүчилтөрөгчийн сөрөг ионыг ялгаруулдаг. Энэхүү процесс “электролизер” гэдэг тоноглолд явагддаг бөгөөд эерэг ба сөрөг цахилгаан туйл (электрод) хоорондоо усаар дүүргэсэн орчинд байрладаг. Гүйдэл дамжих үед усны молекулууд задарч, катод (сөрөг туйл) дээр устөрөгчийн хий, анод (эерэг туйл) дээр хүчилтөрөгчийн хий үүсдэг.

 

Хэрэв энэ процесст ашиглах цахилгааныг нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс гаргаж авбал үүссэн устөрөгчийг “ногоон устөрөгч” (green hydrogen) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь агаарт хорт хий ялгаруулахгүйгээр үйлдвэрлэгдсэн цэвэр түлш юм. Одоогийн байдлаар электролизийн технологи голчлон гурван төрөлтэй байдаг: шүлтлэг электролизер (alkaline), протон солилцооны мембран электролизер (PEM), болон хатуу оксидын электролизер (SOEC). Эдгээрийн дотроос PEM технологи хурдан хариу үйлдэл үзүүлдэг тул сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хослуулахад илүү тохиромжтой гэж үздэг.

 

Ногоон устөрөгчийг ган, цемент, химийн үйлдвэрлэл зэрэг цахилгаанаар шууд шийдвэрлэхэд хэцүү салбарууд, мөн урт зайн ачаа тээвэр, агаарын тээврийн түлш болгон ашиглах боломжтой тул дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Гэсэн хэдий ч электролизерийн үнэтэй байдал, сэргээгдэх эрчим хүчний өртөг зэрэг нь ногоон устөрөгчийг өргөнөөр дэлгэрүүлэхэд одоогоор гол саад бэрхшээл болсоор байна.

Buyanbat Ulziikhuu

Buyanbat Ulziikhuu

NEXTERA сайтын редактор. Дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээ, зах зээлийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй